Их, дээд сургуулийн оюутнуудын оролцоонд тулгуурлан дунд болон ахлах ангийн сурагчдад бодит сургалтын дэмжлэг үзүүлэх дижитал орчин
Боловсролын салбарт харагдаж буй бодит хэрэгцээ
Хүүхдүүдэд хэрэгцээндээ нийцсэн, цагийн хуваарьт тохирсон сургалт олоход хүндрэлтэй байна. Олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлаганд нийцсэн, найдвартай, мэдлэгтэй багш олохдоо бэрхшээлтэй тулгарч байна.
Их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэдлэг, туршлагаа ашиглан нэмэлт орлого олох, мэргэжлийн туршлага хуримтлуулах боломж хомс. Мэдлэгтэй оюутнууд өөрсдийн чадвараа ашиглах найдвартай, зохион байгуулалттай суваггүй.
Итгэлтэй, зохион байгуулалттай платформ дутмаг. Одоогийн байдлаар сурагч, багш, эцэг эхчүүдийг найдвартай холбож буй систем хомс.
Бидний санал болгож буй практик шийдлүүд
Сурагч болон цагийн багшийг хэрэгцээ, мэдлэг, хичээлийн сэдэвт тохируулан ухаалаг байдлаар сонгох, санал болгох систем.
Цагийн багш нарын мэдлэг, туршлага, үнэлгээг ил тод байдлаар харуулж, сонголт хийх. Сурагч, эцэг эхчүүд найдвартай мэдээлэл авах боломжтой.
Сурагч, цагийн багш нар өөрсдийн цагийн хуваарьт тохируулан уян хатан байдлаар хичээл зохион байгуулах боломжтой. Онлайн болон биет хэлбэрээр ажиллах боломж.
Бүх үйл ажиллагааг аюулгүй, хяналттай байдлаар явуулж, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын явцыг хянах боломжтой.
Тооно платформ нь бүх хэрэглэгчдэд нээлттэй
Ахлах болон дунд ангийн сурагчид хэрэгцээтэй, хүртээмжтэй, чанартай давтлага авах, шалгалтанд бэлдэх, мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлаганд нийцсэн цагийн болоод хичээлийн сэдвийн уян хатан сонголттой, хяналттай, чанартай боловсрол олгох, найдвартай багш сонгох боломжтой.
Их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцаж, мэргэжлийн туршлага хуримтлуулах, нэмэлт орлого олох боломжтой. Уян хатан цагийн хуваарьтай ажиллах боломж.
Тооно платформ нь нийгэмд чиглэсэн санаачилга юм
Мэдлэг хуваалцах соёлыг дэмжих, бүх хүүхэд, залуучуудд мэдлэгт тэгш хүрэх боломж олгох.
Залуучуудын чадварыг хөгжүүлэх, тэдэнд мэдлэгээ ашиглах, туршлага хуримтлуулах боломж олгох.
Байр суурь, орлогоос үл хамааран бүх хүүхэд, залуучуудад чанартай боловсролыг хүртээмжтэй, хямд үнэтэй байдлаар түгээж, боловсролд тэгш хүрэх боломжийг нэмэгдүүлэх.
Тооно платформыг "Бид Бэлэн Хөгжил Дэмжих Төв" НҮТББ боловсрол, залуусын хөгжилд чиглэсэн төрийн бус байгууллага санаачлан хэрэгжүүлж байна.
Бидний зорилго нь нийгэмд үйлчилсэн, бодит хэрэгцээнд нийцсэн дижитал шийдэл бий болгох явдал юм. Бид Тооно платформыг хамтдаа хөгжүүлж, боловсролын салбарт эерэг өөрчлөлт авчрахыг зорьж байна.
Тооно платформд нэгдэж, боловсролын ирээдүйг хамтдаа бүтээцгээе