Их, дээд сургуулийн оюутнуудын оролцоонд тулгуурлан дунд болон ахлах ангийн сурагчдад бодит сургалтын дэмжлэг үзүүлэх дижитал орчин
Боловсролын салбарт харагдаж буй бодит хэрэгцээ
Хүүхдүүдэд хэрэгцээндээ нийцсэн, цагийн хуваарьт тохирсон сургалт олоход хүндрэлтэй байна. Олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлаганд нийцсэн, найдвартай, мэдлэгтэй багш олохдоо бэрхшээлтэй тулгарч байна.
Их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэдлэг, туршлагаа ашиглан нэмэлт орлого олох, мэргэжлийн туршлага хуримтлуулах боломж хомс. Мэдлэгтэй оюутнууд өөрсдийн чадвараа ашиглах найдвартай, зохион байгуулалттай суваггүй.
Итгэлтэй, зохион байгуулалттай платформ дутмаг. Одоогийн байдлаар сурагч, багш, эцэг эхчүүдийг найдвартай холбож буй систем хомс.
Бидний санал болгож буй практик шийдлүүд
Сурагчийн өөрийн хэрэгцээ, мэдлэгийн түвшин, хичээлийн сэдэвт тохируулан тохирох цагийн багшийг ухаалаг байдлаар сонгох, санал болгох систем.
Цагийн багш нарын мэдлэг, заах чадвар, туршлага, үнэлгээг ил тод байдлаар харуулж, сонголт хийх. Сурагч, эцэг эхчүүд найдвартай мэдээлэл авах боломжтой.
Сурагч, цагийн багш нар өөрсдийн цагийн хуваарьт тохируулан уян хатан байдлаар хичээл зохион байгуулах боломжтой.
Бүх үйл ажиллагааг аюулгүй, хяналттай байдлаар явуулж, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын явцыг хянах боломжтой.
Тооно платформ нь нийгэмд чиглэсэн санаачилга бөгөөд боловсролын салбарт эерэг өөрчлөлт авчрахыг зорьж байна
Мэдлэг хуваалцах соёлыг дэмжих, бүх хүүхэд, залуучуудад мэдлэгт хүрэх тэгш боломж олгох. Мэдлэг нь хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэдэгт бид итгэдэг.
Залуучуудын чадварыг хөгжүүлэх, тэдэнд мэдлэгээ ашиглах, туршлага хуримтлуулах боломж олгох. Залуучууд нь ирээдүйг бүтээгч тул тэдний хөгжилд дэмжлэг үзүүлэх нь манай үүрэг.
Нийгмийн байр суурь, орлогоос үл хамааран бүх хүүхэд, залуучуудад чанартай боловсролыг хүртээмжтэй, хямд өртөгтэйгээр түгээж, боловсрол олж авах боломжийг нэмэгдүүлэх.
Тооно платформыг хүүхэд залуусын хөгжлийг дэмжих зорилгоор "Тооно Хамтын Сургалтын Нийгэмлэг" НҮТББ санаачлан хэрэгжүүлж байна.
Манай ТББ-ийн энэхүү санаачлага нь хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, улмаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэх оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах явдал юм.
Мельбурны Их Сургууль, Мэдээллийн Технологийн Магистр
Мэдээллийн технологи, Програм хангамж хөгжүүлэлтийн салбарт 15+ жилийн туршлагатай.
Свинбүрн Технологийн Их Сургууль, Бизнесийн Мэдээллийн Системийн Магистр
Мэдээллийн технологийн салбарт 10+ жилийн туршлагатай.
Санхүү эдийн засгийн дээд сургууль, Нягтлан бодогч-Эдийн засагч, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 20+ жилийн туршлагатай.
Мельбурны Их Сургууль, Хөгжил Судлалын Магистер
Нийгмийн хөгжлийн салбарт 10 жилийн туршлагатай
Мельбурны Их Сургуулийн Нийгмийн бодлогын магистр
Нийгмийн хамгаалал, орон нутгийн хөгжил, хүүхэд хамгааллын салбарт 10 гаруй жилийн туршлагатай
ШУТИС-МХТС, Мэдээллийн Аюулгүй Байдлын Магистер
Мэдээллийн технологийн салбарт 15+ жилийн туршлагатай
Мельбурны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр
Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр 10+ жилийн туршлагатай
Мельбурны Их Сургууль, Мэдээллийн Технологийн Магистр
Мэдээллийн технологи, програм хангамж хөгжүүлэлтийн салбарт 15+ жилийн туршлагатай.
Свинбүрн Технологийн Их Сургууль, Бизнесийн Мэдээллийн Системийн Магистр
Мэдээллийн технологийн салбарт 10+ жилийн туршлагатай.
Санхүү эдийн засгийн дээд сургууль, Нягтлан бодогч-Эдийн засагч, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 20+ жилийн туршлагатай.
Мельбурны Их Сургууль, Хөгжил Судлалын Магистр
Нийгмийн хөгжлийн салбарт 10 жилийн туршлагатай
Мельбурны Их Сургуулийн Нийгмийн бодлогын магистр
Нийгмийн хамгаалал, орон нутгийн хөгжил, хүүхэд хамгааллын салбарт 10+ жилийн туршлагатай
ШУТИС-МХТС, Мэдээллийн Аюулгүй Байдлын Магистр
Мэдээллийн технологийн салбарт 15+ жилийн туршлагатай
Мельбурны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр
Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр 10+ жилийн туршлагатай
Тооно платформ нь бүх хэрэглэгчдэд нээлттэй
Ахлах болон дунд ангийн сурагчид хэрэгцээтэй, хүртээмжтэй, чанартай давтлага авах, шалгалтанд бэлдэх, мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой.
Сурагчаар бүртгүүлэхЭцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлаганд нийцсэн цагийн болоод хичээлийн сэдвийн уян хатан сонголттой, хяналттай, чанартай боловсрол олгох, найдвартай багш сонгох боломжтой.
Эцэг эхээр бүртгүүлэхИх, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцаж, мэргэжлийн туршлага хуримтлуулах, нэмэлт орлого олох боломжтой. Уян хатан цагийн хуваарьтай ажиллах боломж.
Цагийн багшаар бүртгүүлэх